ЦЕГ: “Генерал Сандаг-Очир миний өвөө” гэж танхайрсан эмэгтэй эмнэлгийн хяналтад байдаг

Иргэн “Г” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Генерал Д.Сандаг-Очир миний өвөө” гэж хэлж, олон нийтийн газар, хэрүүл маргаан үүсгэж, танхайрсан бичлэг цахим орчинд нийтлэгджээ.
Уг бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгахад иргэн “Г” нь хошууч генерал Д.Сандаг-Очиртой хамаарал бүхий этгээд биш бөгөөд эрүүл мэндийн мэндийн байгууллагын хяналтад байдаг нь тогтоогдсон. Дээрх нэр бүхий иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл /Танхайрах/-д зааснаар шалгалтыг үргэлжлүүлж байна гэв.