Б.Бат-Эрдэнэ: Монголчууд Солонгост очоод харлаад байхаар визний асуудал шийдэгдэхгүй байна

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
-Солонгос Монголын парламентын дэд даргын хувьд нэг зүйл асууя. Солонгост гэрээгээр
ажиллаж байгаа иргэдээс өндөр хэмжээний татвар авдаг асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх
ВЭ ?
-Энэ бол улирлын шинж чанартай явж байгаа Монгол хүмүүстэй холбоотой асуудал. Улирлын шинж
чанартай БНСУ-д очоод ажиллахад 5-8 сар байдаг. Дунджаар нэг сард гарч байгаа зардлаа хасаад
тухайн хүний олж байгаа орлого дунджаар 5 сая төгрөг. Таван сарын хугацаатай ажиллаад ирэхэд
тухайн хүн 20-25 сая төгрөг олж болно.
Гэтэл БНСУ-ын агентууд нэртэй хувийн хэвшлүүд орж ирээд нэг хүн болгоноос 2500 доллар авч
байгаа. Энэ бол өнөөдрийн ханшаар 9 сая төгрөг. Монгол иргэн зүгээр л хоёр сарынхаа цалинг
дундын нэг зуучлагчид тушааж байна. Үүнийг бид эсэргүүцэж байгаа юм.
Тиймээс бид энэ хууль бус үйлдлийг нэн даруй таслан зогсоох хэрэгтэй байгаа юм.
-Хоёр улсын визний нехцөлийг хөнгөвчлөх арга бий юу?
-Боломж бий. Гэхдээ асуудал бидэнд бас бий. 2022 оны 10 дугаар сарын 1-нээс эхлээд БНСУ-
ын яньянаар Монгол Улсын иргэд визгүй зорчих боломжийг нээчихсэн шүү дээ. Гэхдээ анхны
онгоцноос 18 зорчигч хууль бусаар харлаж үлдсэнтэй холбоотой асуудал үүссэн. Ингээд л
зогсчихсон” гэв.