Хуулиа “гишгэсэн” хууль тогтоогчид

0

Монгол улсын Үндсэн хуулиар бол хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг.

Харин өнөөдөр бид бүхэн хуулийн өмнө эрх тэгш байж чадаж байгаа юу гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байна.

Тэртээ 30 гаруй жилийн өмнө Хүмүүнлэг, Ардчилсан нийгмийг бий болгох үндэс, сууриа тавьсан Ардчилалын “ах” нарын “Хүнлэг, Ардчилсан” нийгэм бий болсонгүй. Тэд өөрсдөө бараг Ардчилалын “дайсан” болон хувирсан гэхэд хилсдэхгүй байна.

Улсын Дээд Шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байсаар ирсэн. Харин энэ жилээс эхлэн ялангуяа УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын хувьд эцсийнх байхаа больсон гэдгийг улсаараа бид харж байна.

“Би УИХ-ын гишүүн болсоноос хойш гэмт хэрэг хийгээгүй, Бүрэн эрхээсээ татгалзахгүй” хэмээн хэвлэлийнхэнд яриа өгнө. Бүүр болоогүй Ардчилсан намын дарга нь хүртэл “Ордоноор дүүрэг хулгайч нар байна” хэмээн түүнийг өмгөөлсөн бол ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Хуулийн мухардалд орсон” гэсэн тайлбарыг өгсөөр байгаа.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг хүртэл “Дав.Цогтбаатар гишүүний асуудлыг Цогтбаатар гишүүн өөрөө шийдэхгүй, УИХ болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдэх асуудал хэмээсэн нь эрх баригч намын эрх мэдэлд “дулдуйдаж”  буйн нэг илрэл юм.

Харин УИХ болон Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс Дээд шүүхийн шийдвэрийг УИХ хэлэлцэх эрхгүй гээд өөрөөсөө холдуулан түлхсэн. Тэр байтугай энэ асуудал дээр тайлбар авахаас Улсын Дээд Шүүхэд хандсан гээд “дургүйд хүчгүй” хандсаар ирсэн.

Улсын Дээд Шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байсаар ирсэн. Харин энэ жилээс эхлэн ялангуяа УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын хувьд эцсийнх байхаа больсон гэдгийг улсаараа бид харж байна.

Мөн УИХ-ын гишүүн Э.Болормаа  УИХ-ын сонгуулийн үеэр Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорэйшн” ХХК-с 30 сая төгрөгийн хандив авсан нь Төрийн аудитад өгсөн тайлангаар нотлогдсон. Энэ үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн  “ 56.1.1. Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага хандив өгөхийг хориглоно”  гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Тиймээс прокурорын байгуулагаас шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл Э.Болормаа гишүүн  “ Одоогоор намайг дуудсан, асуусан зүйл алга, би мэдэхгүй байна” гэх мэтээр хэвлэлд хээвнэг ярьсан шигээ Төрийн ордонд таахалзаж байна.

Тэгэхээр яасан байх нь хууль хүн бүхэнд тэгш үйлчилж байна уу гэвэл “ҮГҮЙ”  

Эх сурвалж: Newspress.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *