УВС АЙМАГТ СОГТУУРСАН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЗӨРЧИЛ ӨСЖЭЭ

0
3e3a1b_16665287_244098202660516_932047141575033885_o_x974

Увс аймгийн прокурорын газраас Зөрчлийн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судалжээ.  

Тус аймгийн хэмжээнд 2024 оны сүүлийн хагас жилд зөрчлийн шинжтэй нийт 988 гомдол, мэдээллийн 40.4 хувийг, 2025 оны 1 дүгээр улиралд бүртгэгдсэн 444 гомдол, мэдээллийн 38.5 хувийг Зөрчлийн тухай хуульд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна.

Тодруулбал, 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 131, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 37, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил 3 үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 62.8 хувиар өсжээ.

Дээрх зөрчилд нийт 171 хүн холбогдсоноос 37.4 хувь нь 30-39 насныхан бөгөөд 36.2 хувь нь Улаангом суманд, 63.8 хувь нь бусад сумдад тус тус үйлдэгдсэн байна.

Тус аймгийн прокурорын газраас дээрх судалгааны дүнг үндэслэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулга, Цагдаагийн газарт зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангаж ажиллах талаар албан бичгийг тус тус хүргүүлсэн байна.

Цаашид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд яриа таниулга хийх, мэдээлэл хүргэх ажлыг сумдад зохион байгуулан ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *