Т.Доржханд: Ерөнхийлөгч, сайд нар, УИХ-ын дарга, гишүүд бүгд орлогоо нотолъё

0
325935-11122024-1733909433-354061258-dorjhand1

Засгийн газрын тэргүүнийг орлогоо нотлох, эс бөгөөс огцрохыг иргэд шаардаж тайван жагсаал хийсээр байна. Энэ талаар УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдээс бид байр суурийг нь тодруулж байгаа билээ.

Энэ талаар Монгол Улсын шадар сайд Т.Доржханд:
– 
Бүх улс төрч орлогоо нотлуулъя. Засгийн газрын гишүүд ч мөн шалгуулъя. Би ч бас нотлуулна. АН-ын дарга, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд орлогоо нотлуулж бүгдээрээ уг асуудалд цэг тавья. Орлогоо нотолж чадахгүй байгаа хүмүүс нь мөнгөө улсдаа тушаа. Нотолж чадаж байгаа нь эргэлзээ тээнэгэлзээгүйгээр цааш явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Засгийн газрын тогтворгүй байдал хөрөнгө оруулалтыг үргээх вий.

Эрх зүйн хувьд орлогоо нотлох зохицуулалтыг нэмэх шаардлагатайг гурван намын дарга ярилцсан зүйл бий. Засаг дээр хуулиа нээнэ. Ерөнхий сайд байр сууриа илэрхийлсэн байсан. Сэтэрхий зүү хулгайлсан байвал хариуцлагаа хүлээнэ гэсэн. Үүнтэй холбоотойгоор бусад хууль хяналтын байгууллага, ерөнхий прокурор, АТГ-ын дарга, ерөнхий шүүгч, шүүгч нар орлогоо нотолж иргэддээ ил тод байж, эргэлзээг тайлахгүй бол үл итгэлцэлтэйгээр ардчиллаа бэхжүүлж цааш явах боломжгүй.

Албан тушаалаа ашиглаад орлогоо хууль бусаар нэмэгдүүлж, авлига авсан бол хариуцлагаа хүлээгээд шоронд суух, үгүй бол мөнгөө буцаан төлөөд эрх чөлөөтэй байх боломжийг олгох юм. Энэ нь хүний орлогыг үндэслэлгүй хураана гэсэн үг биш. Үүнийг хуулийн хүрээнд зохицуулна. Энэхүү хуулийг Засгийн газар энэ 7 хоногт хэлэлцээд УИХ-д өргөн барина. Уг ажлыг Ерөнхий сайд өөрөө манлайлна гэсэн.  Орлогоо нотол, нотолж чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй.

Залуус нэгдэж үг, үзэл бодлоо илэрхийлэх нь зөв. Гэхдээ Засгийн газрын тогтворгүй байдал хөрөнгө оруулалтыг үргээх вий. Хамтарсан Засгийн газар өнөөдөр ч хаалгаа хаахад бэлэн. Одоо түүхэн хариуцлагатай үе.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *