ЕБС-иуд ирэх сарын 9-16-ны хооронд амарна

Ерөнхий боловсролын сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жил ирэх сард дуусаж, зуны амралт 6-р сарын 9-нөөс эхэлнэ. Бага анги 6 дугаар сарын 9-ний өдрөөс, дунд, ахлах анги 16-ны өдрөөс эхэлж амрах юм байна. Энэ хичээлийн жилд:
- I-II анги 34 долоо хоног,
- III-V анги 35 долоо хоног,
- VI-IX анги 36 долоо хоног,
- X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ.