Б.Дэлгэрсайхан: Н.Алтанхуягийн ЗГ-ыг унагаад юу болсон билээ. Түүнтэй адил зүйл болно. Харж байгаарай

0
100567871_241195550481910_3278011339154391040_n

Цаг үеийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас тодруулж байна.
Тэрбээр, “Нэг нам дангаараа явахгүй. Төр засаг тогтворгүй болно. Маш том сөрөг хүчинтэй шүү дээ.
Хагас жил болоод л төр засгаа сольдог систем рүү орвол энэ улстай хэн ч ажиллахгүй, бид нарын том бодож байгаа зүйл явахчгүй. Бид улс орноо бодох хэрэгтэй. Хэвлэл мэдээллээр улс орон, төр
засгаараа тоглож дэлхийн нийтэд бузар булай болдгоо болимоор байна. Бид нарыг одоо хэн ч
тоохгүй.
2012 оны Н. Алтанхуягийн Засгийн газрыг унагаад юу болсон билээ. Түүнтэй адил зүйл болно. Харж
байгаарай. Ерөнхий сайд бол хамтраад улс орноо хөгжүүлье л гэж бодож байгаа. Монголын зүйр
үгэнд түрүүчийн хүний хүүхдийг хуруугаар бүү заа гэсэн үг байдаг юм. Өнөөдөр хүний хүүхдийг зааж
болно. Маргааш чиний хүүхдэд ирнэ. Энэ бол амьдралын хууль. Өөрөөр нь оролдож болно. Гэр бүл,
үр хүүхдээр нь оролдож болохгүй юм шүү”гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *