М.Нарантуяа-Нара: Засаг төрийн асуудлыг МАН дангаараа шийдэж болохгүй

0
нара

Ойрын өдрүүдэд улс төрд ернеед буй үйл явдалд ямар байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн
М. Нарантуяа-Нарагаас тодрууллаа.

Тэрбээр, “Ер нь Монгол Улсын Засгийг ямар байхыг МАН яахаараа дангаараа шийддэг юм .Монгол
Улсын Засгийн газар юм уу, Монгол ардын намын Засгийн газар юм уу.
Би хувьдаа Засаг төрийн асуудлыг нам дангаараа шийдэж болохгүй гэж бодож байна. Харин ч УИХ-
аар хэлэлцэж шийдэх ёстой.
Жагсаж байгаа залуусыг бүгд төлбөртэй жагсагчид гэж хэлж чадахгүй. Гэхдээ залуус маань хэний гар хөл болж байгаагаа ойлгох хэрэгтэй. Өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нь зөв. Үнэхээр л иргэн бүр дуу хоолойгоо хүргэх ёстой бол нэгнээ битгий хааж боо л доо.
Хамтарсан Засгийн газар бүрэлдээд нэг жил л болох гэж байна шүү дээ. Яг одоо Засгийн газрын
ажлыг дүгнэх нь арай эрт байна.
МАН-ыг дангаараа засаглаж байхад улс орны ямар том төслүүд хөдөлж, улс орон иргэдийн эрх
ашгийн талд байсан юм бэ? АН-ын үед ч тэр адилхан шүү дээ. АН өнгөрсөн 8 жил сөрөг хүчин
байсан. Гэхдээ сөрөг хүчнээ хийж чадаагүй шүү дээ.
Үнэхээр Монголын баялгаар томчууд дураараа дургидаг байсан байна. Ер нь ямар Засаг төр байхаас
үл шалтгаалан бүх ажил явагдах л ёстой” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *