УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэг хүлээн авч уулзав

0
682ec6de7b0f7

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргий, Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ УИХ-ын Тамгын газар, НҮБ, “КОЙКА” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас энэ сарын 21-22-нд зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулганд оролцож буй юм. 

Япон Улсын Ерөнхий сайд агсан, монголчуудын дотны анд нөхөр Шинзо Абэ хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, ажилладаг нэгэн байсан бөгөөд Монгол Улсад 3 удаа айлчилсан гэдгээр хоёр орны гадаад харилцааны түүхэнд бичигдэн үлдсэн юм.

Хатагтай Абэ Акиэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн хамтаар манай улсад 2 удаа зочилж байсан бөгөөд цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *