Д.Ганбат: Ард түмний амьдралыг эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах талаар яриа байдаггүй ээ

МАН-ын Бага хурлаас Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр, “Өөрсдийн доторх янз бүрийн асуудал хариуцлагыг ярих байтал манай намыг ярьсаар байгаад таарсан. Харамсалтай байна. Эцсийн эцэст ардчилсан нам, ард түмэн буруутай байж болохгүй. Үүнийг зөвөөр ойлгоосой. 100 жил болсон нам хариуцлагатай байж улс орны нөхцөл байдлыг зөв ойлгох ёстой байтал буруутай хүн нь буруугаа хүлээсэнгүй. Бид нарын яриад байдаг японы хөдөө аж ахуйн сайд ямар үлгэр жишээг үзүүлж байна. Тийм л ардчилсан оронд бид нар амьдрах гэж, амьдрахын төлөө явж байгаа. Тийм л ёс зүй үзүүлээд улс орноо сайжруулах ард түмнийхээ амьдралыг ярих юм болов уу гэсэн чинь арай өөр зүйл ярих юм. Харамсаж байна.
Нөгөө талаар ХҮН намын байр сууринд харамсаж байна. Ерөнхийлөгчийн засаглал руу явж байна гэх зэргээр бусад руу дайрсан юм ярих юм.”