Осолд орж ухаангүй болсон иргэдийг харуулын цэрэг аварчээ

0

Морьтон дайчид эрдэнэт хүний амь аварчээ.

Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн байлдагч Г.Өнөболдыг харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байх үед ойролцоо байршилд дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед авто машин осолдсон байна.

Харуулч байлдагч ангийн жижүүртээ шуурхай мэдээлж ангийн жижүүр, харуулын дарга нар ослын газар очиход хоёр иргэн машин дотроо ухаангүй байжээ. Осолдсон хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, түргэн тусламж дуудаж хүлээлгэн өгч амь насыг нь аварсан байна.

Дээрх хоёр иргэн одоогоор Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь сайжирч байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *