Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч байна

0
682ee86e58634c4a0f55fe77

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тавдугаар сарын 28-ны 08:00 цагаас 30-ны 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Сонирхсон этгээд өргөдлөө төрийн үйлчилгээний цахим систем e-business.mn-ээр  хандан гаргах бөгөөд бүрдүүлэх материалын жагсаалт болон өргөдлийн маягтуудыг доорх холбоосоор нэвтрэн авах боломжтой. Мөн e-business.mn-д нэвтрэхийн тулд хуулийн этгээд нь тоон гарын үсгээр нэвтэрдэг болохыг анхаарна уу.

  • Материалын жагсаалт болон өргөдлийн маягтууд: https://environment.ub.gov.mn/service/50

Түүнчлэн үйлчилгээний хураамжид 2024 онд төлсөн төлбөрийн баримтаар хүсэлт гаргах боломжтой. Та бүхэн өргөдөл гаргахтай холбоотой ямар нэг алдаа дутагдлыг дэлгэцийн бичлэг /screen record/-ээр баталгаажуулан нийслэлийн Засаг даргын 2024 оны А/403 дугаар захирамжаар байгуулагдсан Байнгын зөвлөлд  хандан гаргаж болно. Мөн нэг аж ахуйн нэгжид нэг хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох боломжтой талбайн хэмжээг 25-100 га хүртэл болохыг анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *