Элчин сайд А.Төмөр цагдаа нар ирэхээс өмнө эхнэрийнхээ цогцсыг гэртээ оруулсан байсан гэв

0
ddb732f4f49fb26987b1703a9c9a83df

Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр амьдарч байсан 17 давхар барилгаасаа унаж амиа алдсан хэрэг олны анхаарлын төвд байна. Талийгаач Л.Орхоны төрсөн эгч Л.Ононгийн мэдээлж буйгаар бол А.Төмөр эхнэрийнхээ цогцсыг ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүйгээр чандарлуулж, гар утсыг нь нуусан гэж буй. Тэгвэл ойрын эх сурвалжийн мэдээлснээр Элчин сайд А.Төмөр цагдаа нарыг хэргийн газар ирэхээс өмнө эхнэрийнхээ цогцсыг өргөж, гэрлүүгээ оруулж буй нь тухайн байрны лифтны камерт бичигдсэн аж. Тухайн бичлэгийг талийгаачийн эгч Л.Онон хуулж авсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Цагдаа ирэхээс өмнө хэргийн газраас цогцсыг холдуулах нь хуулиар хориотой учраас талийгаачийн ар гэрийнхэн үүнийг сэжиг бүхий үйлдэл хэмээн үзэж буй ажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *