Х.Оюунзул: Үер болохгүй гэх баталгаа байхгүй

0
329062e1b50d4db52a6dd39728621927

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VI хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Х.Оюунзул үг хэлж, асуулт асуулаа. 


Тэрбээр “Юу юугүй борооны улирал эхэлж байна. Үер болохгүй гэх баталгаа байхгүй. Бүтээн байгууллатын ажил дуусаагүй байхад үер болвол яах вэ гэдэг асуудал нийслэлчүүдийн өмнө тулгана. 

Нийслэл аль нэг яамтай хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт хийхээр ажилаа танайх хариуцна, манайх хариуцна гээд тодорхойгүй зүйл маш их үүсдэг. Маргаан гарч байсан тохиолдлууд ч байдаг. Тиймээс энэ гурван төсөл дээр анхнаасаа тодорхой ажиллах хэрэгтэй” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *