Х.Нямбаатар: Н.Удаанжаргал 2-3 улсад байж болзошгүйг тогтоосон

0

“Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард Солонгос руу албан томилолтоор яваад эргэж ирээгүй байгаа. Түүнийг 2022 оны арванхоёрдугаар сард ажлаас нь чөлөөлж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байгаа билээ.

Сүүлийн мэдээллээр тэрбээр Аргентинаас Тайланд, Тайландаас Малайзад очсон гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл байршлыг нь тогтоосон эсэх талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Н.Удаанжаргалын тухайд мэдээллүүд цуглуулж, тодорхой улс оронд байж болзошгүй гэх мэдээлэл авсан. Тухайн орны шүүх хяналтын байгууллагуудтай харилцаж байгаа. 2-3 орны байршлын асуудлыг судалж байгаа. Энэ лхагва гарагт Шувуу ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл өгнө хэмээлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *