ШИЛЭН ДАНС: Гадаадад суугаа Элчин сайдын яамныхан татвар төлөгчдийн мөнгөөр ингэж тансагладаг

0
kqfX8qdlWAD3OMFqOv2U

Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамдуудын шилэн дансыг шүүлээ. Ажилтан, түүний гэр бүлийнхний эх орондоо амрах тийз, хүүхдийн сургалтын төлбөр, байрны түрээсийн төлбөр, буйдан, машин зэргийг татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлсэн баримтууд олон байна.

  • Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайдын яам Г.Баянмөнх нэртэй ажилтны эх орондоо амрах тийзэд 8.9 сая төгрөг зарцуулжээ. Болгар Улсад суугаа Элчин сайдаар дипломатч Л.Саянаа ажилладаг. Тус Элчин сайдын яаманд Элчин сайдаас гадна зөвлөхөөр Б.Дашдорж, консулын техник ажилтнаар Ц.Энхтуул, аж ахуй эрхлэгч, жолоочоор Ю.Галданбошигт ажилладаг гэж 2023 оны 1 сард албан ёсны вебсайтдаа мэдээлсэн байна. 
  • БНХАУ-д суугаа Элчин сайдын яамныхан шумуул, жоомны хор цацахад 6.3 сая төгрөг зарцуулжээ. БНХАУ-д суугаа Элчин сайдаар УИХ-ын гишүүн асан Н.Энхболд 2024 онд томилогдсон
  • Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яам буйдан авахад 17.9, бэлэг дурсгал авахад 6.1, Жолооч Төмөрзоригийн гэргий эх орондоо амрах төлбөрт 5.7, шинэ автобус худалдаж авахад 262.9 сая төгрөг зарцуулжээ. Польшид суугаа Элчин сайдаар УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг энэ оны 1 сард томилсон байдаг. 
  • Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам 369.6 саяар BMW 735i RHD маркийн автомашин худалдан авч, уг машины тугны суурь, бүртгэлийн төлбөрт 16.6 сая төгрөг зарцуулжээ. Мөн ажилтнуудынхаа цалинг илүү тооцож олгосон тул аудитын төлбөрийн актад 18.1 сая төгрөг шилжүүлсэн байна. Сингапурт суугаа Элчин сайдаар С.Энхбаяр, тус яаманд зөвлөхөөр Т.Болормаа, М.Билгүүндэмбэрэл, III нарийн бичгийн даргаар М.Солонго, атташегаар Э.Боролдой ажилладаг.   
  • Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамныхан түрээсийн төлбөрт сар бүр 70 гаруй сая төгрөг зарцуулдаг. Авсралид суугаа Элчин сайдаар Д.Даваасүрэн ажилладаг. Тус яаманд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар Б.Баттүвшин, зөвлөхөөр Д.Нямаа, Хоёрдугаар нарийн бичгийн даргаар Э.Мөнхбаяр, атташегаар О.Уянга, аж ахуй эрхлэгч, жолоочоор Ц.Сандаг-Очир ажилладаг. 
  • Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнуудын хүүхдүүдийн сургалтын төлбөрт 25 сая төгрөг зарцуулжээ. Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдаар Ц.Мөнх-Өлзий ажилладаг. Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн даргаар А.Ангар, Нэгдүгээр нарийн бичгийн даргаар Ц.Ганболд, Гуравдугаар нарийн бичгийн даргаар Ц.Тайван, Атташегаар Т..Жамбалдорж ажилладаг. 
  • Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны хоёр ажилтны хүүхдийн цэцэрлэгийн сарын төлбөрт 6.1 сая, ажилтан Т.Тэгшжаргал гэр бүлийн хамт Улаанбаатарт ирж, очих онгоцны зардалд 4-р сард 22 сая төгрөг зарцуулжээ. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдаар Ө.Батбаяр ажилладаг. 
  • Монгол Улсаас Индонез улсад суугаа ЭСЯ-ны ажилтан, нэгдүгээр нарийн бичгийн даргын хүүхдүүдийн сургалтын төлбөрт 2-р сард 76.4 сая, ААЭ хариуцсан ажилтны хүүхдүүдийн 2-р сарын сургалтын төлбөрт 103.4 сая төгрөг зарцуулжээ. Мөн 3-р сард ААЭ хариуцсан ажилтны хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөрт 18.1 сая, нэгдүгээр нарийн бичгийн даргын хүүхдүүдийн сургалтын төлбөрт 63.2 сая төгрөг зарцуулжээ. Нэгтгэж хэлбэл, тус яамны хоёр ажилтны хүүхдүүдийн 2, 3-р сарын сургалтын төлбөрт 261 сая төгрөг зарцуулсан байна. Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Энхтайван ажилладаг. 
May be an image of 6 people and text that says '.mn ЦАхИУР Дун Гуйлгэзний yTra Харилцагч баигууллагым хаяг 8.901.570.00 г.Баянмонхахорондоо г.Баянмон орондоо aMpax Хавсралт YYcrcsH OFHOO 21,844,744.00 4 Знхтуулын Ц,знктуупинзхорондоо Эх прондоо буцаха онгцнЫ тийз/ хун/ Tonon 2025-05-04 -04 2025- 2025-05-04 2025- 04 ШИлун ДАНС: БУГД НАЙРАМДАХ БОЛА AP УЛСАД СУУГАА ЭЛЧИн САЙДЫН ЯАМ Г.бЛяНМенх НЭРТЭЙ АЖИЛТНЫ ЭХ ОРОНДОО ΑМΡΑХ тийзод8.9 8.9 САЯ ТОГРОГ ЗАРЦУУЛЖЭЭ'
May be an image of text
May be an image of skyscraper, La Sagrada Familia and text that says 'mn ЦАХИУР 9.291.475.00 আযনष ЗСЯ-ндхундзтгзлийнаяг ЭСЯ-Нд хундэтгэлийн аяга тавгийн ком 5,300,390.00 ЭСя-не ЭСЯ-нымашилыдаатгал машины даатгал 262,936,823.00 3СЯ-Нд шиНЭ автобус савсан 2025-03-06 17,937.744.00 Эся-ндбуйданавсан ЭСЯ-нд СЯ-ндбуйданавса aBCaH толбор 2025-03-06 6,188, 6,188,733.00 2025-03-06 ЭСянабалагдурсгалавсан бэлэг дурсгал дурсгалавсан авсан толбор 5,750.213.00 ЖолоочТеморзоригийн Жолооч Томорзоригийн гэргийэ орандоо ampax 2025-05-05 толбор 2025-05-05 2025-05-05 БУГД НАЙРАМДАХ ПОЛЬш УЛСАД СУУГЛА элчин САЙДЫН ЯАМ БУЙДАН АВАХАД17.9 17.9, БЭЛЭГ ДУРСГАЛ АВАХАД 6.1, Жолооч ТОмеРЗОРИГИ ИЙн T'3PT ГЭРГИЙЭ Ий EX ОРОНДОО ΑМΡΑ ТОЛБОРТ 5.7, шинЭ АВТОБУС ХУДАЛДАЖ АВАХАД262.9 АВАХАД САЯ ΤΘГРОΓ ЗАРЦУУЛЖЭЭ'
May be an image of 3 people and text

Австралид суугаа Элчин сайдын яамны шилэн данс

No description available.

Шведэд суугаа Элчин сайдын яамны шилэн данс

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны шилэн данс

Монгол Улсаас Индонезэд суугаа ЭСЯ-ны шилэн данс

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *