Нийслэлийн нутаг дэвсгэрт 12 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна

0
unnamed (4)

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/365 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулагдах бөгөөд интернэт орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан байршил харгалзахгүй оролцох боломжтой.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.
  • Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгнө.
  • Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана.

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • IBAN: MN660090100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код

Дуудлага худалдааны үнийн саналыг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 06 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

ГЗБТ-ний дугаарБиржийн зарын кодБайршилЗориулалтГазрын хэмжээ /м.кв/Дуудлага худалдааны анхны үнэ, ₮Дэнчингийн үнэ, ₮
12.3.10#2025-00066Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчимХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор3000080,400,0008,040,000
22.3.11#2025-00074Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчимМод үржүүлгийн газар3000080,400,0008,040,000
32.3.12#2025-00075Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор орчимЖимс, жимсгэний усалгаагүй тариалан20000347,80034,780
42.3.14#2025-00076Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага хүрэл тогоо ам, Чулуутын амны зааг уулХолбоо, мэдээлэл хүлээн авах станц100443,90044,390
52.3.39#2025-00077Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Барын ам орчимХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор50000112,000,00011,200,000
62.3.56#2025-00078Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гурав жаран нэгийн гарам орчимАмины орон сууц800032,032,0003,203,200
72.3.60#2025-00079Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимХАА-н машин, механизмын хашаа, гараж28007,504,000750,400
82.3.105#2025-00080Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Ар хөндлөнгийн амАмины орон сууц19000213,807,00021,380,700
92.3.134#2025-00081Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж5-8 давхарын нийтийн орон сууц700046,200,0004,620,000
102.3.135#2025-00082Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нацагдоржийн гудамж5-8 давхарын нийтийн орон сууц24000158,400,00015,840,000
112.3.136#2025-00083Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой орчимЭрчимжсэн мал аж ахуйн ферм1000022,200,0002,220,000
122.3.145#2025-00084Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Мэргэний зүүн талдАгуулах, агуулахын байгууламж4000040,000,0004,000,000
НИЙТ ДҮН240900793,734,70079,373,470

ЖИЧ: Бусад мэдээллийг WWW.MLE.MN /ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМ/ болон WWW.LAND.UB.GOV.MN /НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА/ цахим хуудсанд хандан танилцаж, цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна. Дуудлага худалдааны байршлуудад АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно.

Холбоо барих утас: 77771285, 80771285

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *