Монгол улс шүлхий өвчнийг хянах үндэсний хөтөлбөрөө олон улсад баталгаажуулжээ

0
yyM78agvrBurGv0Sas3u


Парис хотноо зохион байгуулагдсан Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 92 дахь удаагийн Ерөнхий чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөрийг батламжилж гэрчилгээ гардуулжээ. 

Энэхүү хөтөлбөрийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага баталгаажуулсан нь манай улсын хэрэгжүүлж буй мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, өвчний хяналт зэрэг нь олон улсын стандартын дагуу явагдаж буйг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. 

Ингэснээр мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бүс нутгийн болон олон улсын худалдааны чөлөөт байдлыг хангах, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад жил бүр тайлагнаж, цаашдаа шүлхий өвчингүй тайван улс болох зорилт тавин ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *