Д.Жаргалмаа: Манай бага охин хоёр ихэр хүүхэдтэй болох гэж байгааг маань зөгнөсөн

0
1c036f23299d60d38ddc9655712f8289

Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд одон гардуулсан.
Энэ үеэр талбай дээр хоёр ихэр охиноо хөхүүлэн суух нэгэн ээжийн гэрэл зураг олны анхаарлыг
татсан юм.

Бид одонтой ээж Д.Жаргалмаатай уулзаж хэсэг хором ярилцлаа.
Тэрбээр, “Олон цаг өндөр өсгийт өмсөөд ядраад, хоёр ихрийгээ зүлгэн дээр хөхүүлээд сууж байсан
минь л тэр. Олон нийтийн газар хэт задгай байна гээд шүүмжилж байна лээ. Гэхдээ хоёр ихэр
охиноо тэгж л хөхүүлдэг. Битгий буруугаар ойлгоорой.

Манай бага охин хоёр ихэр хүүхэдтэй болох гэж байгааг маань зөгнөсөн. Жирэмсэн болсноо мэдээд
ихэр дүүтэй болсноо хүлээн зөвшөөрөөгүй ганц л хүн манайд байсан.

Би хүүдээ хоёр ихэр охин дүүтэй болох нь гээд хэлсэн чинь санаа алдаад өө дахиад л охид гэж
хэлж билээ. Гэхдээ одоо хүү маань миний баруун гар. Бүх цаг үед дүү нараа харж дандаа ээждээ
тусалдаг.
Гэр бүлийн аз жаргал гэдэг бол олуулаа бужигнах. Зургуулаа хамт л байвал тайван сайхан
болчихдог” гэлээ.

Эх сурвалж:Zuv.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *