Монгол Улсын нэр бүхий таван иргэнтэй бүлэглэж нутаг нэгтнүүдээ буутай дээрэмдсэн БНХАУ-ын иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв
БНХАУ-ын иргэн Монгол Улсын нэр бүхий таван иргэнтэй бүлэглэн нутаг нэгтнүүдээ дээрэмдсэн хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, БНХАУ-ын иргэн Б.Б нь шунахайн сэдэлтэйгээр, 1 сая ам.доллар дээрэмдэх зорилгоор нэгэн орон сууцанд БНХАУ-ын хоёр иргэнд буу тулган сүрдүүлж, 3 ширхэг гар утсыг нь дээрэмдсэн байна.
Улмаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг бусдад зарж мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 /Дээрэмдэх/,
Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.1 /Мөнгө угаах/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.