Цагдаагийн алба хаагчид амиа хорлох гэж байсан хоёр иргэнийг 16 давхраас үсэрч байхад нь барьж, амийг нь аварчээ

0

Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө 03:05 цагт “Манай ажлын газрын хүн амиа хорлох гэж байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эргүүлийн офицер Б.Наянтай, Д.Батдэлгэр нар тус дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 давхар барилгын дээвэр дээр очиход “28 настай эмэгтэй, 14 настай охин” амиа хорлохыг завджээ.

Цагдаагийн алба хаагчдыг 16 давхарт гарч ирэхийг харсан даруйдаа 28 настай эмэгтэй “Н” нь үсэрсэн байна. Улмаар алба хаагчид эмэгтэйн хөлөөс цаг алдалгүй барьж чадсанаар амийг нь аварчээ.

Эцэг, эхчүүд, ар гэрийнхэн нь үр хүүхэд болон хань ижилдээ тавих хараа хяналтаа сайжруулж, сэтгэл санааны байдалд нь анхаарал тавихыг сануулж энэхүү мэдээллийг хүргэж байна. Магадгүй өөрт тулгараагүй бэрхшээл зовлон бусдын нүдэнд бага мэт боловч сэтгэхүйн хүнд дарамт, стресст орсон нэгэнтэй тухайн асуудлаар ярилцах нь түүний амийг аврах боломж байж мэдэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *