Чуулган | Л.Оюун-Эрдэнэ: Би Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болсон

0
huk-oyuk

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн мэдээлийг НЭГ ДОРООС багцлан хүргэж байна.


НЭМЭЛТ: 21.15 цагhttps://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Feguur.news%2Fvideos%2F1262739942158090%2F&show_text=false&width=476&t=0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Би Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болсон. Цаашид нэг тийш болгохгүй бол ийм асуудал тогтолцооноос шалтгаалж гарсаар байна. Нэг бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох. Хоёр гүйцэтгэх засаглалтай юм шиг, дундуур нь хүмүүс шургадаг, хутгадаг. Гэтэл ЗГ бол эмзэг бүтэц. Бүх асуудалтай тулдаг учир огцорчихдог. Үнэндээ ЗГ-ыг УИХ ч, олон нийт ч огцруулж байгаагүй. У.Хүрэлсүх дарга бид хоёрын дунд хувийн ямар ч асуудал байхгүй. Тэнд зориуд мэдээлэл өгдөг янз бүрийн хүмүүс, зохион байгуулдаг тусгай албад байна” гэлээ.


НЭМЭЛТ: 20.20 цаг

-Л.Мөнхбаясгалан: Баялгийн төлөөх дайн явагдаж байна. Олигархуудтай эхлүүлсэн дажинд ялах зориг чинь хэвээрээ юү-https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Feguur.news%2Fvideos%2F1238067451160233%2F&show_text=false&width=476&t=0

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Гучин гэр бүл гээд ярьдаг байлаа. Гэтэл гуравхан гэр бүл л байдаг юм байна. “MCS”-ийн Ж.Оджаргал, Ж.Од, бусад гэж… Баялгийн төлөөх дайн явагдаж байна. Олигархуудтай эхлүүлсэн дажинд ялах зориг чинь хэвээрээ юү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ тэмцлээсээ ерөөсөө ухрахгүй. Төрийг худалдаж авсан олон асуудал байна


НЭМЭЛТ: 18.40 цаг

-М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүд бүгдээрээ том том үл хөдлөхтэй, зочид буудалтай байж Chanel-ийн цүнх дээр бүү цочиж гайх-https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Feguur.news%2Fvideos%2F1941648456573769%2F&show_text=false&width=476&t=0

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Ирцээ бүртгүүлчхээд орж ирэхгүй байгаа УИХ-ын гишүүд ацан шалаанд орчихсон байна. Аль ч талд орж чадахгүй алцаганаж байгаа. Ялсан талд нь орно гээд хүлээж байна. Энэ танхимд багцалсан, улсаа тонон дээрэмддэг, мафи бүлэглэлийн гар хөл болсон, тэднээс хандив мөнгөөр орж ирдэг газар байсан байна.

Та нар “Chanel”-ийн цүнх хараад гайхаад байх юм. Энэ дотор “Chanel”-н цүнхгүй ядуурчихсан хэн байгаа юм. УИХ-ын гишүүд бүгдээрээ том том үл хөдлөхтэй, зочид буудалтай байж Chanel-ийн цүнх дээр бүү цочиж гайх.

Хэн чинь ажлын албаныхнаа гүйлгээд уул уурхай, зам тээвэр, боловсролын сайдаар очих гээд байгааг тодорхой харж байна.

Монголын ард түмэн татвараа төлж чадахгүй байхад М-Си-Эс орд баялаг эзэмшигчид яахаараа хуулийн хийдлээр НӨАТ-ын татвараас тэглүүлээд байдаг юм бэ. Тэгсэн хэрнээ бүгдээрээ энэ эрх ашгийг хамгаалж байж дандаа ард түмний эрх ашгийг ярина. Би хэний ч дэмжлэгээр орж ирээгүй учраас шударга хэлж байна” хэмээлээ.


НЭМЭЛТ: 18.36 цаг

А.Ариунзаяа: Хүний, өөрийн нийлсэн баялгийн тэмцэл явагдаж байна гэдгийг тод, чанга хэлчихье-https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Feguur.news%2Fvideos%2F1482003739430794%2F&show_text=false&width=476&t=0

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Үнэхээр цүнхний асуудал энэ хүртэл өөрчлөгдөв үү. Жинхэнэ шалтгаан юу болоод байгаа юм бэ. Хүний, өөрийн нийлсэн баялгийн тэмцэл явагдаж байна гэдгийг тод, чанга хэлчихье. Ч.Лодойсамбуу гишүүний 2 триллион буюу нэг гишүүнд 16 тэрбум төгрөг тарааж байгаа гэж хэлсэнд үгэнд олон нийт шүүлтүүргүй итгэж байна. Тиймээс нэг ангийн гишүүдээсээ уучлал гуй


НЭМЭЛТ: 18.30 цаг

Ц.Даваасүрэн: Н.Алтанхуягийг унагаж байгаад л Дубайн гэрээг хийсэн. Одоо “Онтрэ” зэрэг олон эгзэгтэй асуудал давхцаж байна-https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Feguur.news%2Fvideos%2F2785689178488783%2F&show_text=false&width=476&t=0

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Цаг хугацааны хувьд хүн цаг үед ирлээ. Дэлхийн хямралтай зэрэгцээд өөрсдийгөө хямраах асуудал руу явчхав уу. Бодлогын асуудал баялгийн сан 14 мега төслийг явуулах асуудалд итгэл үзүүлээч ээ гэж байна. Тиймээс би итгэл үзүүлнэ. Оюу толгойн ашиггүй гэрээний алдааг засах боломж бий болчихсон байна. Канадад манай баялгийг хэрхэн хуваах тухай арбитрын шүүхээсээ шийдсэн байна. Манай баялаг шүү дээ. Н.Алтанхуягийг унагаж байгаад л Дубайн гэрээг хийсэн. Одоо “Онтрэ” зэрэг олон эгзэгтэй асуудал давхцаж байна. Том хариуцлагаа үүрэх ёстой. Зугтаж болохгүй. Энэ цүнх төдий асуудал биш, бүр парламентын тогтвортой байдал ч яригдана” хэмээлээ.


НЭМЭЛТ: 18.00 цаг

Л.Оюун-Эрдэнэ: Ялагдал бол сүйрэл биш, үнэт зүйлдээ үнэнч үлдэх нь жинхэнэ ялалт

Видео үзэх:

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Feguur.news%2Fvideos%2F713334837946497%2F&show_text=false&width=476&t=0

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр, “Монгол Улсын ард иргэд ээ, эрхэм гишүүд ээ. Өнөөдөр бид түүхэн эгзэгтэй мөчид ирж байна. 126 гишүүнтэй анхны парламент цаашид тогтвортой ажиллаж чадах эсэхээс их зүйл хамаарах гэж байна. Парламентын шинэ тогтолцооны анхны кэйс болж үлдэх ч түүхэн онцлогтой. Парламент цаашид бүрэн эрхт байдлаа хамгаалах олон сорилттой нүүр тулна. Өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлгийн дүнд ард түмний төлөөллийн байгууллага шийдвэрээ гаргаж чадна гэдэгт итгэж байна. Өнөөдөр би бүхий л асуултад нээлттэй хариулна. Үнэнийг нээлттэй ярьж чадахгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй бол парламентын ардчилал биш. Хөшигний ар дахь тохироо явсаар байгаад ардчиллыг устгадаг. Дэлхий даяар ардчилал аюулд өртөж, сорилтод орж буй өнөө цагт 126 гишүүнтэй цоо шинэ парламентыг холимог тогтолцоогоор бүрдүүлсэн. Цар тахал, дайн, хил хаагдсан хүнд нөхцөлд Ерөнхий сайдаар ажиллах эрхэм үүргийг миний бие хүлээсэн. Анх удаа 126 гишүүнтэй, таван намын төлөөлөлтэй парламент бүрдсэн. Үр дүнд нь нийт гишүүдийн 81 нь шинэ байгаа. 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь Азийн дундаж үзүүлэлтээс давсан. Шинэ үеийнхэн жагсаалтаар сонгогдох боломж анх удаа бүрдсэн.

Засаглал тогтворгүй болж, намууд зөвшилцөж чадахгүй гацвал олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулах эрсдэлтэй. Анхны хамтарсан ЗГ урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхийн тулд улсын эрх ашгийг намын эрх ашгийн дээгүүр тавьсан. 10 сарын дотор 60 жил яригдсан Эрдэнэбүрэнгийн ЦС, 30 жил яригдсан эрчим хүчний реформ, 20 жил яригдсан ураны төсөл, 20 жил яригдсан Гашуунсухайтын хил холболтыг эхлүүлж чадсан. Том эрх ашгаа харж нэгдэж чадвал ямар том боломж байгаагийн илэрхийлэл энэ болсон. Мэдээж хамтарсан ЗГ-т сул тал байна. Гомдол үүсэж, хардалт дагуулж, хяналт тэнцэл алдагдлаа гэсэн бодит шүүмж ч нийгмээс ирсэн. Эвлэлдэн нэгдэх хэцүү, бусниулах бол нэг өдөрт хийгддэг.

Том төслийг гацаах амархан, хөдөлгөхөд хугацаа шаарддаг. Огцрох амархан нь үнэн. Харин үүсэж болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг олон талаас шүүн хэлэлцэх учиртай. Ард түмэнд байгалийн баялгийг тэгш хуваарилах хэлцэл ид үргэлжилж, Ухаа худгийн асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгуулагдан долоо хонож, есдүгээр сард Оюу толгойн арбитрын маргаан шийдэгдэхээр хүлээгдэж, “Онтрэ” хэлцэл эхэлж, татварын шинэчлэлийг намын бүлгүүдэд танилцуулж байхад, хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх хууль өргөн баригдаж, хөгжлийн таван төсөл хөдөлж, Гашуунсухайтын хил холболтын бүтээн байгуулалт эхэлсэн өдөртэй давхцан улс төрд олон үйл явдал өрнөсөн.

Дайралт нь сонгуулийн халуун өдрүүдээс илүү эрчимчиж байна. Саруул ухаант Монголын ард түмэн энэ бүхнийг харж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Судалгаагаар иргэдийн 65-аас дээш хувь нь тогтвортой засаглалыг дэмжиж байна. Үзэл бодлоо илэрхийлж буй залуустаа талархаж байна. Харин шалтаг болгож улс төрийн суурь асуудал үүсгэж байгаа хэсэгт харамсаж байна. Би нэг ч тендер, томилгоо, төрийн сангийн зээлд хамрагдаж, өөрийгөө өршөөх хууль санаачилж явсангүй. Энэ бүхнийг илчилж, бүлэглэлийн эсрэг тууштай зогссоор ирсэн. Хэрэв би өөртөө болон өөрийн ХОМ-д эргэлзэж байсан бол нийтийн эрх ашгийн төлөө тэмцэхгүй. Хэтэрхий их дайсан хураалаа гэж тавлан хэлэх хүн байгаа ч эс үйлдэхгүй хийхийг хүсээгүй юм. Эрдэнэтийн 49-ийн асуудлыг илчилж, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалыг буцаахгүй байж болох байсан. ЭТТ-ийг нээлттэй аудит хийлгэж, гадаадын менежмент оруулахгүй байж болох байсан. Хөгжлийн банкны зээлийг ил гаргахгүй дарж болох байсан.

И Монголия болон нээлттэй санд бүх төрийн худалдан авалтын мэдээллийг оруулахгүй байж болох байсан. Дубайн гэрээг цуцалж, Оюу толгойн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлэхгүй байж болох байсан. Стратегийн ордын 34 хувьтай холбоотой, галтай сэдэв эхлүүлэхгүй ч байж болох байсан. Чамгүй хэмжээний сэтгэлийн тэнхээ шаарддаг юм билээ. Алдаа оноо олон зүйл надад бий. Том төсөлд хэт их цаг гарган нийгмийн дотоод асуудалд анхаараагүй алдаа ч байна. Экспортын орлого 2 дахиж өсөж, эдийн засаг дахин тэлсэн. Нэг хүнд ноогдох ДНБ 4800-аас 6898 ам.долларт хүрсэн байна. Эдийн засаг нь жилд дунджаар 5-6 хувийн өсөлттэй байгаа цөөн орны нэг болж чадсан. Энэ амжилтаа ухраах биш ахиулах учиртай. Ялалт бол мөнхийн зүйл биш. Ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.


ЭХЛЭЛ: 17.40 цаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/”-ийг хэлэлцэж эхэллээ.https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Feguur.news%2Fvideos%2F1736496337224660%2F&show_text=false&width=560&t=0https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Feguur.news%2Fvideos%2F1055025666694865%2F&show_text=false&width=560&t=0


Төрийн ордноос: О.СОЁЛМАА, Б.ЭРДЭНЭБАЯР

Редакциас: П.УРНАА, М.ТЭНГИС,

Видеог: Г.ЗОЛБОО, О.УЛСБОЛД

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *