Б.Чойжилсүрэн: ДЦС-д инженер амиа алдсанд ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн

0
чойжилсүрэн99

Энэ сарын 1-нээс 2-нд шилжих шөнө ДЦС ІІІ ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цех дотор гал гарч,
нэг хүн амиа алдсан харамсалтай осол болсон билээ. Уг ослын улмаас станцад гал түймэр гарч,
НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид унтрааж, дахин хүний амь нас үрэгдэх эрсдлийг зогсоосон байдаг.

Тэгвэл энэхүү осолтой холбоотойгоор ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн өчигдөр Чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн. Хурлаас Ерөнхий
сайдад итгэл үзүүлэхгүй гэж шийдсэнээс Засгийн газар огцорсон юм.

Гэсэн ч тэрбээр дараагийн сайд томилогдтол ажлаа үргэлжлүүлэн хийх бөгөөд осолтой холбоотой
ямар ажил хэрэгжүүлэх нь сонирхол татаж байна. Учир нь, станцын удирдлагууд ослын талаарх
мэдээллийг гадагш нь задруулахгүйн тулд тухайн үед ажиллаж байсан ажилтнуудын гар утсыг
хураан авч, ажлын байрнаас нь гаргалгүй хорьж байсан гэх ноцтой мэдээллийг УИХ-ын гишүүн
С. Цэнгүүн чуулганы танхимд хэлсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *