Монголоос төмс импортолсон тухай мэдээ оросуудыг ичгэвтэр байдалд оруулжээ.

0
62e9153b02b17

ОХУ энэ жил түүхэндээ анх удаа Монголоос төмс импортлосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ худалдан авалт оросуудыг, ялангуяа худалдаж авсан төмсийг хэрэглэж байгаа, хоёр
улсын худалдааны түүх, нөхцөл байдлыг гадарлах Буриадын БНУ-ын иргэдийг айдас, болгоомжлолд
автуулсан гэсэн мэдээлэл lenta.ru цахим хуудаст нийтлэгдсэн байна.

Мэдээлэлд ОХУ өмнө нь Монголд байнга бэлэн бараа бүтээгдэхүүнээ экспортолж, түүхий эд л
импортолдог байсан. Ялангуяа төмс хэзээ ч импортолж байгаагүй.

Гэтэл одоо төмс авч дэхдээ
хүрсэн, дээр нь мал аж ахуй суурьтай БНУ мөртлөө махны хэрэгцээнийхээ 44 хувийг л өөрсдөө
хангаж чадаж байгаа нь чамлалттай, Монголын тариаланчид шинэ техниктэй ч ОХУ-аас төмрийн хогт
тооцож аваад сэлбэж босгосон техник элбэг байдаг мөртлөө төмс нийлүүлэх хэмжээнд хүрсэн байна
гэх зэрэг агуулга энэ сэдэв дээр яригдаж байгаа юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *