ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид 16-наас амарна

Боловсролын яамнаас 2024-2025 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг танилцуулсан байдаг. Тэгвэл сурагчдын амралт ирэх даваа гарагаас эхлэх гэж байна.
Тодруулбал, улсын хэмжээнд бага ангийн сурагчид энэ сарын 9-ний даваа гарагаас амрах бол дунд, ахлах ангийн сурагчид 16-наас амарч эхлэх юм.