МАН-ын УЗ: Шинэ Ерөнхий сайд 1970-аад оноос байх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ

Монгол ардын намын Удирдах зөвлөл хуралдсаар байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гарч ирж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүний талаар яриагүй. Харин Бага хурлын товыг ирэх даваа гарагт товлолоо” хэмээсэн.
Харин хуралдаанаар тов тогтоосны дараа үргэлжлүүлэн намын дотоод нөхцөл байдлын талаар хэлэлцэж байгаа аж.
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг 1970-аад он, түүнээс дээш үеийнхэн голчилж бүрдүүлдэг. Тэр ч утгаар үүсээд буй улс төрийн нөхцөл байдал, нэгэнт тодорхой харагдсан үе хоорондын хагарлын асуудлыг авч үзээд – шинэ Ерөнхий сайд нь 1970-аад оны хүн байвал зүйтэй гэсэн байр суурийг дийлэнх илэрхийлжээ.
Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн үеийнхэн бол Н.Учрал, Г.Тэмүүлэн зэрэг нэрс. Харин 1970-аад он гэвэл Г.Занданшатар, Я.Содбаатар, Ж.Энхбаяр мэтчилэн хөвөрч байгаа.
Удирдах зөвлөлийн хувьд намын нэгдмэл байдлыг чухалчилж, үе хоорондын хагарлыг шийдвэрлэхийн тулд Ерөнхий сайд болон намын даргыг ийнхүү 1970-аад оны буюу хуучнаар Зүүний хүчний холбоо чиглэлийн хүнд даатгах нь зүйтэй гэжээ.
Ерөнхий сайд дээр улс төрийн шийдвэр гаргаж тохирох Удирдах зөвлөл гэсэн бүтцэд хэн хэн багтдагийг харцгаая.
- Я.СОДБААТАР, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга
- Н.ЭНХБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
- Ц.ЧУЛУУНЗАГД, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
- Д.СУМЪЯАБАЗАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
- Х.АЛТАЙ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга
- Д.АМАРБАЯСГАЛАН, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Их Хурлын дарга
- С.АМАРСАЙХАН, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Шадар сайд, Налайх дүүргийн намын хорооны дарга
- А.АРИУНЗАЯА, Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч
- Т.АУБАКИР, Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга
- Ж.БАТЖАРГАЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
- О.БАТНАЙРАМДАЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
- П.БАТТӨР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн намын орон тооны бус дэд дарга
- Э.БАТШУГАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн
- Х.БУЛГАНТУЯА, Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дэд дарга, СДМЭХ-ны ерөнхийлөгч
- О.БУЯННЭМЭХ, Удирдах Зөвлөлийн гишүүн, “Эрчист Монгол” ХХК-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежер
- С.БЯМБАЦОГТ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд
- Ж.ГАНБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, БГД-ийн МАН-ын хорооны дарга
- Ц.ДАВААСҮРЭН, Удирдах Зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
- Г.ЗАНДАНШАТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
- Л.МӨНХБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
- Ж.МӨНХБАТ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
- Ц.МӨНХ-ОРГИЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын ахлах зөвлөх
- Ч.НОМИН, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
- Х.НЯМБААТАР, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УБ хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга
- Ц.НЯМДОРЖ, Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга асан
- Б.ОЮУНБИЛЭГ, Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч
- М.ОЮУНЧИМЭГ, Удирдах Зөвлөлийн гишүүн, “Эрдэнэт критикал минералс” ТӨҮГ-ын Бүтээмж хариуцсан менежер
- Д.ТОГТОХСҮРЭН, Удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал
- Б.ТУЛГА, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
- Н.УЛАМБАЯР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
- Н.УЧРАЛ, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, СБД-ийн МАН-ын хорооны дарга
- Ч.ХҮРЭЛБААТАР, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
Эх сурвалж:Eguur.mn