“Талын салхи” олон улсын мото фестиваль боллоо

“Талын салхи” олон улсын мото фестиваль жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ удаагийн мото наадамд Монгол Улсаас 60 мото клубийн 2000 гаруй мотоцикл сонирхогч, БНХАУ-ын 130, ОХУ-ын 400 орчим, Малайз, Хонгконг, Вьетнам, АНУ, Герман зэрэг олон улсын мото сонирхогчид оролцлоо.
Мото наадамд оролцогчид 12:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдөлж, “Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбай-Улсын их дэлгүүр- Баруун дөрвөн зам-Таван шар-61-ийн гарам-Хүй долоон худаг” гэсэн маршрутаар явсан юм.
Арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа фестивальд энэ жил оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй гэдгээрээ онцлог юм. Өмнө нь дотоодын мото сонирхогчид , клубуудын дунд зохиогддог байсан “Талын салхи” наадам зөвхөн моточид төдийгүй гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татсан зуны томоохон наадам болж хүрээгээ тэлсэн.