СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2025 он гарснаас хойш Хөвсгөл аймагт найман хүн усны ослоор амиа алджээ

0
dxcuqf_MPA_PHOTO-2018-6-8300_x974

Энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол “Хилэнтийн гүүр”-ний доод талд хүн живсэн дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж энэ сарын 7-ны 08:22 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

2025 он гарсаар Хөвсгөл аймагт усны ослоор найман хүний амь нас хохироод байна.

Иймд урин дулаан цаг ирж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлж байгаа эдгээр өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүддээ тавих хараа хяналттай сайжруулах, гол нуурын усанд сэрүүцэхээр орж болохгүй талаар хэлж ойлгуулан, аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *