Онцгой байдлын албанд өчигдөр дараах гал түймрийн дуудлагууд иржээ

0
83f82fd9bc831c7892af196f2135c7e0

Онцгой байдлын албанд өчигдөр дараах гал түймрийн дуудлагууд иржээ.

-Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо оюутны дотуур байрны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 1 дүгээр давхрын өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Угааржилтын бүсээс 110 иргэнийг гаргасан.

-Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 20 метр урт хашаа, 380 вольтын хүчдэлийн цахилгааны тулгуур багана шатаж байсныг ажиллаж унтраасан.

-Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 06:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын “Prius Alpha” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *