Л.Оюун-Эрдэнийг “Түгжилдсэн” Н.Учрал шинэ Засгийн газарт багтахгүй

0
учрал

 

МАН-ын Бага хурлаар дэмжигдсэн Г.Занданшатарыг өнөөдөр УИХ-ын чуулганаар оруулж, Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэх чигтэй байна. Эрх баригч намаас нэр дэвшүүлсэн кандидатын хувьд, парламент түүнийг Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад батламжлах нь тодорхой.

Харин томилогдсон хойно Г.Занданшатар өөрийн ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг шинээр төлөвлөж, сайд нараа бүрдүүлэх хуультай.

Тухайлбал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барина.

Үүнээс Г.Занданшатарын Засгийн газар хэдэн яамтай, хэдэн сайдтай байх, тэдгээрийг хэн хэн толгойлж ажиллах нь тодорхой болно.

Өнөөдөр Ерөнхий сайдаар батламжлагдвал пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанд бүтэц, бүрэлдэхүүнээ оруулж ирэх болов уу.

Тийм ч учраас шинэ Засгийн газарт багтаж ажиллах сайд нар хамгийн их анхаарал татаж байна. Тэр дундаа, Л.Оюун-Эрдэнийн танхимаас Г.Занданшатарын танхимд шилжиж үлдэх сайд нар хэн хэн байх нь сонирхолтой.

Түүнчлэн Засгийн газрын гал тогоо гэгддэг, ЗГХЭГ-ыг даргалж байсан Н.Учралын хувьд дараагийн ЗГ-т багтахгүй нь бараг тодорхой юм.

Явагдаж байгаа МАН-ын дотоод үе хоорондын тэмцэлд Н.Учрал 1980-аад оны буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын төлөөлөл мөн. Гэвч Ерөнхийлөгчид илүү ойр. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын гал тогоог базаж байхдаа Үндэсний баялгийн сан, стратегийн 34 хувийн хэлцэл зэрэг сэдэвт ер дуугараагүй, тойрсон. Түүнчлэн, Л.Оюун-Эрдэнийн нэр заалгүй хэлээд байсан Түгжил бол Н.Учрал гэдэг нь нэгэнт ойлгомжтой болчихсон. Н.Учрал одоогийн Засгийн газар огцроход томоохон нөлөө үзүүлсэн, Ерөнхийлөгчийн талд ажилласан гэдгээр дүр зураг тодрон харагдаж байв.

Хэдийгээр шинэ Засгийн газрыг Г.Занданшатар тэргүүлэхийн хувьд мөн Ерөнхийлөгчид ойр хүмүүсээр танхимаа бүрдүүлэх магадлалтай ч бас МАН-ын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэтэй заавал зөвшилцөх ёстой. Л.Оюун-Эрдэнэ өөрийн нөлөөг үзүүлнэ. Энэ утгаар Л.Оюун-Эрдэнийг “түгжилдсэн” Н.Учрал дараагийн Засгийн газарт багтаж үлдэхгүй талаар хөшигний ард яриад эхэлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *