Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлага эхэллээ

0
4942d179-2c39-4b54-a1d6-739369ad746c-810x500

“Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье” уриатай Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжлагын ажиллагаа зургадугаар сарын 10-ны өдөр (2025.06.10) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотноо нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулав.

Арга хэмжээ энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд Монголын талаас Монцамэ, МҮОНРТ, Өдрийн сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага, Хятадын талаас Гуанмин өдрийн сонин, Ардын өдрийн сонины гадаад хэвлэл, лавлалт мэдээ зэрэг мэдээллийн байгууллагуудын нийт 40 гаруй сэтгүүлч оролцож байна.

Хамтарсан сурвалжлагын багийн сэтгүүлчид Хүбэй муж, Өвөр Монголын орчин үеийн аж ахуйн нэгжүүд, робот техникийн инновацын төв, Олон улсын агаарын ачаа тээврийн боомт, соёл, музейн үзмэрүүд, эрчимжсэн мал аж ахуй, экологи, байгаль орчны хамгаалалт зэрэг олон салбарын хөгжилтэй танилцана.

Үүний зэрэг шинэ үйлдвэрлэлийн хүч, хиймэл оюун ухаан, орчин үеийн мал аж ахуй, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, шилдэг уламжлалт соёлыг хамгаалах, өвлүүлэх зэрэг сэдвийн тойронд хамтарсан сурвалжлага хийх болно. Сурвалжлагын үйл явцад тухайн орон нутгаар тойрон үзэж, бодит үйл ажиллагаа, амьдрал ахуйтай нь биеэрээ танилцан, туршлага судалж, бодит жишээ, тодорхой тоо баримтыг ашиглан Хятадын хөгжил болон боломжийн тухай үлгэр жишээг өгүүлж, Хятадын орчин үеийн хөгжилтэй ойртон, Монголын ард түмэнд нээлттэй, хүртээмжтэй, эрч хүчтэй шинэ эриний Хятад улсыг харуулж, Хятадын хөгжлийн оюун ухаан, туршлагаас хуваалцана.

Мөн Хятад, Монгол хоёр улсын хөгжлийн нийтлэг зөвшилцөлд нэгдэн ажиллаж, хоёр улсын ард түмний ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлж, Хятад, Монголын хувь заяаны хамтын нэгдлийг цогцлооход жинтэй хувь нэмэр оруулах болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *