Ж.Баярмаа: Иргэдийнхээ амьдралыг бодож л байгаа бол ХХОАТ-ыг 1 хувь болгох асуудлыг дэмжих ёстой

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Эрс шинэчлэл хийж байж бид энэ хүнд нөхцөл байдлаас гарна. Зүгээр нэг үлгэр, PR-р явах
юм бол Монгол Улс жинхэнэ утгаараа улны улс болно.
Тиймээс шинээр томилогдох Ерөнхий сайдаас маш их зориг шаардана.
Бусад улс есхөн яамтай ажиллаж болоод байхад манайх 23 яамтай байна. Цөөхөн бүтэцтэй явах
хэрэгтэй.
Ард иргэд үнийн өсөлтөд үнэхээр дарамтлуулж байна. Үүнийг яаж жоохон ч гэсэн бууруулах вэ
гэхээр зүгээр л татварын ачааллыг нь бууруул. Энэ хүнд нөхцөлд шинэ Ерөнхий сайд иргэдийнхээ
халаасанд жоохон ч болтугай мөнгө үлдээхийн тулд ХХОАТ-ыг 1 хувь болгох асуудлыг дэмжих
ёстой” гэлээ.