С.Эрдэнэбат: Нийгмийн төлөөллүүдийн оролцоог хангаж Засгийн газрыг бүрдүүлэх нь зөв

Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох
эсэх асуудлыг хэлэлцэж байна. Бид уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас
байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, “Байнга сайд хийж байсан, сайд л хийхгүй бол болохгүй гээд байгаа хүмүүс байна.
Магадгүй зарим нэг талаараа хэсэг бүлэг хүмүүст л эрх мэдэл төвлөрөөд байх вий. Хэт их
хайрцаглагдаад байх вий дээ гэдэг дээр санаа зовж байна.
Ард түмний хүсэл эрмэлзэл бол тодорхой хэмжээний залуучууд нийгмийн төлөөллийг Засгийн газарт
оруулж ажиллуулахыг хүсэж байгаа. Дандаа мөнгөтэй томчууд нь сайд болоод байж болохгүй шүү
дээ. Тиймээс нийгмийн олон төлөөллийг хангах хүмүүс байж байж Засгийн газар илүү амь бөхтэй
байна байх гэж бодож байна.
Бүгдийг би чадна гэдэг байдлаар хандаж Засаг болгонд би сайд байх ёстой үгүй бол гишүүн байгаад
хэрэггүй гэдэг бодолтой хүмүүс нэг удаа хойш суучих хэрэгтэй” гэлээ.