Ажилтны сэтгэл зүйг хэмжих цогц дижитал шийдэл зах зээлд нэвтэрлээ

Манай улсад төдийгүй дэлхий дахинаа ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндийг Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs) болон Байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) зарчмын салшгүй хэсэг хэмээн үзэх болсон. Гэвч үүнийг бодлогын түвшний шийдвэр гаргалтад хэрхэн уялдуулж, хэмжиж сайжруулах вэ гэдэг нь олон байгууллагын хувьд асуулт хэвээр байна.
Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд инновацаар дамжуулан сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх уриатай Оптимал Эн Макс ХХК нь ажилтны сэтгэл зүйг хэмжиж, үр дүнд тулгуурлан шийдвэр гаргах боломжийг олгох mindXplus бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлжээ.

Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 30-нд зохион байгуулагдсан “Employee Well-being for All” арга хэмжээний үеэр mindXplus платформыг олон нийтэд танилцуулж, байгууллагууд сэтгэл зүйн эрүүл мэндийг системтэйгээр дэмжиж, хэмжих боломжтойг практик жишээгээр харуулсан юм. Тус арга хэмжээнд байгууллагын удирдлага болон хүний нөөцийн мэргэжилтнээс бүрдсэн 300-аад оролцогч хүрэлцэн ирсэн нь, байгууллагууд ажилтны сайн сайхан байдалд бодитой анхаарч эхэлж буйг илтгэсэн чухал үзүүлэлт байлаа.
Ажилтны сэтгэл зүйн өгөгдөл – илүү ухаалаг шийдвэрийн эхлэл
Ажилтныг тогтвортой, сэтгэл ханамжтай ажиллуулах нь зөвхөн мэдрэмжийн асуудал бус, тоон мэдээлэл, нөхцөл байдлын үнэлгээ, зохимжтой арга хэмжээнээс хамаардаг. Иймд энэ бүхнийг хялбар, оновчтой шийдэхэд туслах зорилгоор mindXplus үүсжээ. Энэ нь байгууллагын түвшинд сэтгэл зүйн төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэмжиж, оношилж, тайлагнах боломжийг олгодог, 8 жилийн судалгаанд суурилсан дэвшилтэт платформ юм.

Оптимал Эн Макс ХХК-ийн зүгээс 2600 гаруй ажилтныг хамруулан хийсэн судалгаагаар, 5 ажилтан тутмын 2 нь сэтгэл зүйн сайн сайхан байдлаа алдсан, 4 нь тодорхой хэмжээнд ажлаасаа халширсан зэрэг сөрөг үзүүлэлтүүд гарсан нь сэтгэл зүйн асуудлаас үүдэлтэйгээр байгууллагууд чадварлаг ажилтнуудаа алдаж, хүний нөөцийн дутагдалд орох эрсдэл ойрхон байгааг харуулж байна. Харин MindXplus хэмээх дижитал шийдлийн тусламжтайгаар сэтгэл зүйн байдлаа танин мэдэж, урьдчилан сэргийлэх боломжийг олгож байгаа нь хөдөлмөрийн зах зээлд шинэ гарц нээж буй хэрэг юм.
Хэрэв та бүхэн ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахын сацуу байгууллагынхаа хөгжлийг нэг шат ахиулахыг хүсвэл mindXplus платформыг ашиглаад үзэхийг зөвлөж байна. Энэ нь ажилтны сэтгэл зүйг хэмжих байдлаар бүтээмжийг нэмэгдүүлж, байгууллагын соёлыг эрүүл, тогтвортой болгоход бодит дэмжлэг болж чадна.