Чатаар залилан хийдэг этгээдүүдийг илрүүлжээ

0

Цагдаагийн байгууллагын албан мэдээллээр олон нийтийн сүлжээ үүссэнээс хойших 2008-2022 оны хооронд давхардсан тоогоор 2.7 сая хүн залиланд өртөөд байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын насанд хүрсэн иргэн бүр залиланд өртөөд байгаа аж. 

Фэйсбуукийн пэйж, группүүдээр “Таван толгой ХХК-ийн хувьцаагаа шалгаарай” гэх мэт пост байршуулах, эсвэл чатаар линк буюу хортой код явуулах замаар иргэдийн фэйсбуукийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн, найзууд руу нь хохирогчийн нэрийг барин бичиж, залилан мэхэлдэг сэжигтэй этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Уг сэжигтэй этгээдүүд нь иргэний фэйсбуукийн найзууд руу өмнөх бичсэн чатуудыг нь харж байгаад оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэх зэргээр чат бичиж мөнгийг нь бусдын дансыг ашиглан шилжүүлж авдаг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *