ХӨСҮТ-д анх удаа дурангаар бөөр авах мэс заслыг хийжээ

0
7emuzr_506692724_1047040810852125_518502058054475854_n_x974

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д анх удаа дурангаар бөөр авах мэс заслыг хийсэн талаар Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.

”Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд ХӨСҮТ-ийн удирдлагын зүгээс тусламж үйлчилгээний нэр төрлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шинэ технологи, инновацыг нэвтрүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байгаа аж.

Үүний хүрээнд бөөрний мэс заслын тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлж, анхны дурангийн аргаар баруун бөөр авах мэс заслыг УХТЭ-ийн бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А. Ханхонгортой хамтран амжилттай хийлээ.

Цаашид эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *