Элсэлтийн шалгалт энэ лхагва гарагт эхэлнэ

0
6685fc752775d

Элсэлтийн шалгалт нь их, дээд сургуульд элсэхийг хүссэн сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх чухал шалгуур юм.  Элсэлтийн шалгалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хамрагдана.

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулахаар товложээ. Энэ оны Элсэлтийн шалгалтад 35,939 сурагч бүртгүүлжээ.

2025 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ 

Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/ 

  •     Түүх – 10:00-11:20  
  •     Англи хэл – 14:00-15:20  

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/ 

  •     Хими – 10:00-11:40 
  •     Газарзүй – 13:00-14:20  
  •     Нийгэм судлал – 16:30- 17:50 

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/ 

  •     Биологи – 10:00-11:20  
  •     Математик – 14:00-15:20  

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/ 

  •     Физик – 10:00-11:40  
  •     Орос хэл – 13:00- 14:20  
  •     Монгол хэл – 16:00-17:20  

Шалгуулагчид шалгалт өгөхдөө дараах материалуудыг авчирна.

  • Бүртгэлийн хуудас,
  • Суудлын хуваарь,
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг,
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *