Ж.Энхбаяр Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гадаад харилцааг шинэ түвшинд хүргэхийг тэргүүн зорилтоо болгон ажиллана

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр улиран томилогдож ажлаа хүлээн авлаа.
Түүний хувьд энэ талаараа өөрийн цахим хуудсандаа ингэж бичсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын тэргүүлсэн Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож, тангаргаа өргөлөө.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, болон хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, Монгол Улс экспортод чиглэсэн үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлнэ.
Үндэсний аюулгүй байдлын тулгуур багана хүнсний хангамж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян”-ы зорилтуудыг тууштай үргэлжлүүлэн, эрчимтэй, үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарна.
Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гадаад харилцааг шинэ түвшинд хүргэхийг тэргүүн зорилтоо болгон ажиллана. гэсэн байна.