“ТЭЦ-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар: Ослоор эвдэрсэн 9 дүгээр турбин энэ өвөл огт ажиллахгүй

0
dts3sad

 

Энэ сарын 2-нд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч нэг инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан харамсалтай осол гарсан. Улмаар ослын улмаас учирсан хохирлыг тогтоохоор албаныхан ажиллаж буй.

Мөн энэхүү ослын хохирлоос хамаарч ирэх өвөл хотын зарим хэсэг хөлдөх эрсдэл бий болсон. Тиймд өнөөдөр /2025.06.19/ Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамт “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д ажиллаж байна.

Энэ үеэр “ТЭЦ-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар дараах мэдээллийг өглөө.

-Манай станцын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явах ёстой горимоороо явж байгаа. Ослын улмаас манай 9 дүгээр машин зогссон. Цагдаа, тагнуулын байгууллагын шалгалтууд үргэлжилж байна. Мөн техникийн хувьд гарсан гэмтлийг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байгаа. Эцсийн дүгнэлт нь гараагүй. Тиймээс гэмтсэн 9 дүгээр машин руу орох зөвшөөрөл ирээгүй учир эцсийн хохирлын дүн гараагүй. Тиймд авах арга хэмжээнүүд хүлээгдэж байна.

Эвдэрсэн 9 дүгээр турбун энэ өвөл огт ажиллахгүй. Гэхдээ бид өнгөрсөн өвлийн хэмжээнд дулаан үйлдвэрлэх төлөвлөгөөт ажил зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд төхөөрөмж нэмж авах, зарим дулааны төхөөрөмжөө найдваржуулах арга хэмжээ авч эхэлсэн. Манайх нийт 9 турбинтай. 9 дүгээр турбины шинэчлэлийн хувьд яг ямар ямар тоног төхөөрөмж нь ажиллагаагүй болсон нь тодорхойгүй байгаа.

Манайх өнгөрсөн өвөл салбарын хяналтын байцаагчийн дүгнэлт гараад 7 дугаар турбин ажиллаагүй. Энэ машины цилиндрийг солиод арванхоёрдугаар сарын 1-нд ажилд оруулах гэрээ хийсэн. Төлөвлөгөөний дагуу ажиллавал ирэх өвөл 25 мвт-ын нэг турбин нэмж ажилд орно гэсэн үг. Энэ жил турбинуудаа наймдугаар сарын 1-нээс ажилуулхаар төлөвлөгөөт зогсолт хийсэн байдалтай байна.  

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *