Л.Оюун-Эрдэнэ: Англи хэлийг хоёрдогч хэл болгон дэлхийд иргэдээ бэлтгэнэ

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021.01.29-ний өдөр намрын ээлжит чуулганы төгсгөлд хэлсэн үгэндээ “Монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаар долоодугаар байрт эрэмбэлэгддэг ч, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49, хөгжүүлэх байдлаар 59, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Хатуухан хэлэхэд манай боловсрол дэлхийд өрсөлдөх чадвараа өдрөөс өдөрт алдсаар байна. Тиймээс монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар,  их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдагч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх  зэрэг асуудлыг онцгой анхаарна” хэмээн танхимаа бүрдүүлсний дараа хэлсэн билээ. 

https://youtu.be/6id-LSmJQq8

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *