“ДЦС-3-т гарсан гэмтлийг засварлахад маш их санхүүжилт хэрэгтэй”

Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэхийг “ДЦС-3”-ийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо.
ДЦС-3 дээр болсон осол, техникийн зөрчилтэй холбогдуулан Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж онцгой дэглэм тогтоожээ. Уг асуудлаар Н.Тавинбэх тэрбээр, “Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон газар БЭТ томилдог. Иймээс сая Засгийн газрын хуралдаанаар намайг томиллоо. Миний хувьд томилгоо албажсаны дараа шууд ажилдаа орно. ДЦС-3 гэмтсэн тоног төхөөрөмжүүд импортын тоног төхөөрөмж байгаа. Ажлын хэсгүүд энэ төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 11 компани руу үнэ ханш, хэдийн хугацаанд хийх зэрэг хүсэлтийг явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна. Салбар үнээс болж алдагдалтай ажиллаж байгаа. Хэдий үнэ нэмсэн ч алдагдлаа нөхөж чадаагүй, орлого олоогүй. Хангалттай хөрөнгө оруулалт хийхээр үнэ нэмээгүй. ДЦС-3 гарсан осолд маш их санхүүжилт хэрэгтэй. Засгийн газар энэ хөрөнгийг яаралтай шийдэх хэрэгтэй байна.” гэв.