60 тэрбумыг татуулсан буруутнаар экс сайдыгаа нэрлэв

0
ochirbat-810x500

Хэл ам хэрүүл тэмцэл болж байж, Монгол Улсын 2025 оны төсөвт эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор тодорхой хөрөнгө тусгуулж, УИХ-аар батлуулсан ч цаг хугацаандаа багтаан зарим ажлыг гүйцэтгээгүйгээс эрүүл мэндийн салбар 60 тэрбум төгрөгөө буцаан татуулаад буй. Үүний буруутнаар Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газрынхныг нэрлэсэн . Ашиг сонирхлын зөрчил үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэж мэдэгдсэн.

Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Ашиг сонирхлын зөрчил үүсээгүй. Т.Мөнхсайхан сайдын хувьд төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хөдөө орон нутгаар санал авах мөн орон нутгаас тоног төхөөрөмжийн судалгаа авсан нь цаг хугацаа алдсан. Хөрөнгө оруулалтын асуудал нь сайдын бүрэн эрхийн асуудал” гэсэн байр суурь илэрхийлж, мөн “арьс”-аа хамгаалав.

Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралаас сэтгүүлчид эрүүл мэндийн салбарт худалдан авах шаардлагатай байсан тоног төхөрөөмжүүдийн төсөв буцаан татагдсанд хэн хариуцлага хүлээх ёстой вэ гэсэн асуулт тавихад тэрбээр “Энэ бол тухайн салбарын сайдын хариуцлагагүй байдал. Төсөвт нь мөнгө тавигдчихаад байхад яагаад он гарангуут тендерээ зарлаад ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулаад чиг үүргийг нь хариуцуулаад яваагүй, тавдугаар сарын 31-н болгосон юм” гэж байр сууриа илэрхийлсэн.

Хэдийгээр Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхээ мэдэгдээд байгаа ч түүнд татагдсан 60 тэрбумыг буцаан суулгана гэсэн найдвар тун бага байна. Ингэснээр Монгол Улсын 2026 оны төсөвт суулгах болж хойшилж мэдэхээр байгаа. Харин энэ хүртэл иргэд тэсэх л болж буй юм.

Төсөв рүү буцаан татагдаад буй 60 тэрбумаар Ховд, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт MRI, Амгалан амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд компьютер томографи аппарат хоёрыг суурилуулах. Хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах зорилгоор арван аймагт хөхний зураг авч, хавдар илрүүлэх аппарат, хэвлийн хөндийн мэс заслын тоног төхөөрөмж 10 –ыг авахаар төлөвлөсөн байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *