Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

0
46ff9ecd8c1b40ea9a6a176a136505b7

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.20) Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 27 тусгай сан байхаар заасан бөгөөд эдгээрт нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагаа, газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэд, хуулийн этгээдийн нөхөх олговрын санхүүжилтийг шийдвэрлэх сан байдаггүй. Иймд хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор уг хуулийн төсөлд тусгасан хэмээн танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *