Дахин шалгалт авах шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлэв

0
naranbayar-810x500

Монголын Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр /2025.06.23/ Элсэлтийн шалгалт тойрсон будилаантай холбоотой асуудлаар Боловсролын сайд П.Наранбаярт шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад хэд, хэдэн асуудлыг хөндсөний дотор ирэх наймдугаар сарын 15-ны дотор даалгаврын тохирц хүндэдсэн, Элсэлтийн шалгалтын үед алдаа гарсан судлагдахууны шалгалтыг дахин зохион байгуулахыг, Элсэлтийн шалгалтыг алдаа завхралтай зохион байгуулсан байгууллага, түүний удирдлагад хариуцлага тооцохыг шаардсан байна. Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн биеэр энэ шалгалтад оролцсон залуус, багш нараас уучлал гуйж, өөрийн хүсэлтээр огцрохыг шаарджээ.

Мөн Элсэлтийн шалгалтын судлагдахуун, хувилбар тус бүрээр нь Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсаар дамжуулан зургадугаар сарын 23-ны дотор багтаан байршуулахыг шаарджээ. Хэрвээ шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихийг анхааруулсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *