“Хархорум” олон улсын кино наадамд долоон орны 13 кино өрсөлдөнө

0
2025_MAIN_POSTER-173137-175645351

“Хархорум” олон улсын кино наадмыг Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 27-ноос ирэх ирэх сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулна. 

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ нар хамтран хоёр дахь жилдээ энэ наадмыг хийхээр бэлтгэж байна.   

Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх нь “Хархорум” наадмын зорилго юм. 

Зохион байгуулагчид жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулж, тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулдаг. Шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө бүтээлүүд өрсөлдөнө. Наадмыг монголын шилдэг уран бүтээлээр нээх ба наадам нь: 

🔸Уралдаант хэсэг 

🔸Уралдаант бус хэсэг 

🔸Чадавхжуулалтын хөтөлбөр 

🔸Кино үзвэрээс бүрдэнэ. 

Наадмын үеэр найман улсын 23 кино,  дэлхийн томоохон кино наадмуудын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлнэ. Уралдаант хэсэгт долоон орны 13 кино өрсөлдөж байна.  

Америк, Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам зэрэг улсуудын шилдэг уран бүтээл багтжээ. 

Тус кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр,  Мариа Разакамболи , С.Бямбацэрэн нар ажилласан бол шүүгчээр продюсер Марк Баше  (Оскарын шагналт), кино куратор Николай Никитин, төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ С.Болд-Эрдэнэ, кино шүүлжлэгч Б.Амарсанаа нар ажиллана. 

Мөн олон улсын зочдоор найруулагч Кристина Ашенбреннерова, продюсер, зуучлагч Тиен А Фам, продюсер Микеланджело Масанкай, продюсер, зуучлагч Сьюзан Тран, продюсер Фредерик Брэндс, найруулагч Никита Листопад, зохиолч, найруулагч Кристиано Бортоне нар оролцох юм.  
 
Кино урлагийн салбарын уран бүтээлчид, үзэгчид дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзах боломжтой. Мастер класс, сургалтад нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагч нартай биечлэн уулзах, зөвлөгөө авах боломж бүрдэнэ. 

“Хархорум” олон улсын кино наадмын үеэр буюу энэ сарын 27-ноос ирэх сарын 02-нд найман улсын 23 киног 45 удаа Шангри-Ла “Өргөө IMAX” кино театрт толилуулна. 

Дэлгэрэнгүй мэдээлэл, кино үзвэрийн тасалбар авах, сургалт, мастер класс, хэлэлцүүлэгт үнэ төлбөргүй бүртгүүлээрэй: https://kharkhorum-iff.com/registration/forum 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *