БНХАУ-ын их дээд сургуульд суралцах төгсөгчдөд 115 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

0
511271374_1145823454250841_5240838277704579861_n

Дундговь аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” хөтөлбөрт тусгагдсан “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд Юнайтэд болон Ханз академитай хамтран БНХАУ-д суралцах болзол хангасан 21 төгсөгчид дэмжлэг үзүүлж, батламж гардууллаа.

Батламжийг энэ сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн нар гардуулав.

БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцах суралцагчдыг бүрэн дунд боловсролын үнэмлэхийн голч дүн болон элсэлтийн шалгалтын хоёр хичээлийн дундаж оноог үндэслэн төлбөрийн 30-50 хувийн дэмжлэг буюу 115 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *