Халаасны хулгайн гэмт хэрэг 55.8 хувиар буурчээ

Нийслэл Улаанбаатар хотод зургадугаар сарын 15-ны байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг 55.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Өмнө нь энэ төрлийн гэм хэрэг хоногт дунджаар 50-80 бүртгэгддэг байсан бол одоо гомдол , мэдээлэл 10-25 болж буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.
Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран “Сэрэмж”, “Халаас шийдвэрлэл”т зэрэг нэгдсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулснаар дээрх эерэг үр дүнд хүрчээ. Иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зэргээр олон тал арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Халаасны хулгайн гэмт хэрэг нийтийн тээврийн хэрэгсэл, зах худалдааны төв, автобусны буудал, дэлгүүр, гудамж талбай, явган хүний гарц зэрэг газруудад хамгийн их бүртгэгддэг байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 85 хувь нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд байдаг аж. Хулгайч нар иргэдийн анхаарлыг сарниулах, яарч сандарсан байдлыг нь ашиглан гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг. Зарим тохиолдолд эд зүйлсүүдийг дамжуулан хил давуулж, худалдан борлуулдаг байна.
Иймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.