Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

0
b92aDakQWVztqiTAB6uT

Улсын хэмжээнд нийт 15 гал түймэр гарснаас Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур сумын Хоорондын ам, Нингаа эх, Алтанбулаг сумын Гурван цагаан толгой, Орос даваа”гэх газруудад гарсан долоон ой, хээрийн гал түймрийг цурманд оруулсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Жаргалантын даваа” гэдэг газар энэ сарын 25-нд гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.06.27/ 15:15 цагт бүрэн унтраажээ.
Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн алба хаагчид, орон нутгийн иргэд оролцсон юм. Урьдчилсан байдлаар ой, хээрийн түймэрт 5.5 га орчим талбай өртсөн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *