Фото сурвалжилга: Нийслэлийн өдөр, даншиг наадмын эргэн тойронд

0
685fe51b58634c4a0f560467 (1)

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” нь монголын шашин, соёлын зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. 

Уг наадмын хүрээнд хүчит 256 бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн зохион байгуулж буй. Мөн энэхүү наадамд Улаанбаатар театрын “Монгол туургатан” болон есөн дүүргийн ардын авьяастнууд оролцож, ая дуу, бүжиг наадмаа үзэгчдэдээ хүргэхээс гадна монгол хувцасны үзүүлбэр үзүүлж, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэнг дэлгэж байгаа юм. Түүнчлэн лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиож, цам харайх, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин, соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болж байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *