Хоёр настай хүүхэд машинд мөргүүлэн амь насаа алджээ

0
цагдаагийн газар

“Нэр бүхий хотхоны хажуугийн шороон замд хоёр настай хүүхэд машинд дайруулсан, ухаангүй байна” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 23-ны 15.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, нэр бүхий иргэн “Тоёота приус” маркийн автомашин жолоодож явахдаа явган зорчигч хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд замын хөдөлгөөний дүрмийг сайтар мөрдөж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *